Нийтлэсэн
Монгол улс дахь анхны хөхтөн судлалын лаборатори болон байгуулагдсанаас
хойш хөхтөн амьтдын судалгаа шинжилгээ болон тэдгээрийн хамгааллын асуудлыг
алсын хараагаа болгон ажиллаж ирсэн.
Тус лаборатори нь Монгол
орны экосистемийн төлөөлөл, түлхүүр болон ховор зүйл хөхтөн амьтдын биологи,
экологи, экосистемд гүйцэтгэж буй үүрэг, популяцийн тархац, динамикийг
тодорхойлох, тогтвортой үржих, амьдрах орчныг сайжруулах, хамгаалах чиглэлийн
судалгааны ажлыг хийж, ховор, нэн ховор
болон байгалийн тэнцвэрт ач холбогдолтой хөхтний нөөцийг хамгаалах, зохистой
ашиглах шинжлэх ухааны арга, технологи, үндэслэл, санал зөвлөмжийг боловсруулж
төр засгийн бодлогод тусган хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Судалгааны ажлын шинжлэх
ухааны түвшинг улам дээшлүүлэх, лабораторийн багаж хэрэгсэл болон хөхтний
цуглуулгын санг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, гадаадын эрдэмтэд,
судалгааны болон байгаль хамгааллын байгууллагуудтай хамтын ажиллагааг
өргөтгөх, үндэсний хөхтөн судлаачдыг гадаад, дотоодод олноор бэлтгэх,
чадавхжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.