Нийтлэсэн
Шувуу судлалын чиглэлээр экосистемийн чухал
бүрэлдэхүүн болсон монгол орны
жигүүртний аймгийн бүрдэл, байгалийн бүс бүслүүрт тархах онцлог, орших хэлбэр,
биологи, экологи, нүүдэл болон дэлхийн амьтны аймагт манай орны шувуудын эзлэх
орон зай, холбогдлыг онол, практикийн хувьд тогтоож зүйлийн баялаг, нөөцийн
зэрэглэлийг улсын хэмжээнд үнэлснээр байгаль, хүрээлэн буй орчны хамгааллын
бодлогыг үндэсний хөгжлийн ойрын ба хэтийн төлөвлөлтийн үндэслэлийн төвд
тусгуулж олон нийтийг шинжлэх ухаанч бодитой мэдээллээр хангахад чиглэнэ.
Шавж
судлалын
чиглэлээр Монгол
орны шавжийн аймгийн бүрэлдэхүүнийг тогтоохоос гадна аж ахуйн холбогдол бүхий
тухайлбал, ой, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээр, ахуйн хөнөөлт шавжийн
судалгааг хийн зөвлөмж, гарын авлага гаргаж, эрдэм шинжилгээний бүтээл
хэвлүүлэн, Монгол орны шавжийн аймаг, Монгол орны шавж тодорхойлох түлхүүр
зэрэг ном нийтлүүлж, их дээд сургуульд шавж судлалын хичээл заах, бакалавр,
магистр, докторын зэргийн ажил удирдах, шүүмж, санал бичих зэргээр сургалтын
үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг арвин бүтээлтэй нь шавж судлалын
лабораторийн ажлын үр өгөөжийг илтгэж байна.
Одоогийн
байдлаар тус лаборатори нь доктор 5, магистр 5, бакалавр 1 гэсэн нийт 11 хүний
бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ЭШТАА, Доктор (Ph.D) Д.Идэрбат- Лабораторийн эрхлэгч
ЭШТА, Доктор (Ph.D) Ч.Гантигмаа
ЭША, Доктор (Ph.D) Г. Майнжаргал
ЭША, Доктор (Ph.D) Д. Энхнасан
ЭША, Доктор (Ph.D) Б. Буянжаргал
ЭША, Докторант Д. Алтанчимэг
ЭША, Докторант Ц. Өлзий
ЭША, Докторант Д. Баярмаа
ЭША, Магистр Д. Баянмөнх
ЭША, Магистр Б. Анударь
ЭША, Магистрант Т. Энхзаяа
Шувуу, шавж судлалын лабораторийн хамт олон
(2023 он)