Нийтлэсэн
Монгол – Орос, Монгол – Герман, Монгол – Чех, Монгол –
Америк, Монгол – Унгарын иж бүрэн экспедицийн хүрээнд усны биологийн төрөл
зүйл, биобүтээмжийн судалгааг гүйцэтгэж ирлээ. Харин сүүлийн жилүүдэд
лабораторийн хамт олон Швед, Япон, ОХУ, БНХАУ, Чех зэрэг орны эрдэмтэн
судлаачид, олон улсын байгаль хамгаалах чиглэлийн байгууллагуудтай хамтран
ажиллаж, нэн ховор тул, дархадын цагаан загас
болон хязгаарлагдмал тархалттай усны ховор хавчуудын популяцийн экологи, экосистемийн холбогдол,
онол практикийн ач холбогдлын судалгааг өргөжүүлэн тэдгээрийн нүүдэл шилжилт
хөдөлгөөн, амьдрах орчны ашиглалтын судалгааг хийж байна.
Мөн Ховдын Их сургууль, ХААИС, МАЭЭШХ, МУИС, “Байгаль хамгаалах
Монголын тул сан” ТББ гэх мэт дотоодын
их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран Монгол орны усны
амьтан ургамлын биологи, экологийн олон талт судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж
байна.