Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Үйл ажиллагаа

Ургамлын биотехнологийн лаборатори нь ургамлын эс, эдийн өсгөвөр, генетик инженерчлэлийн чиглэлээр суурь судалгааны сэдэвт болон төсөлт ажил хэрэгжүүлэхийн зэрэгцээ, сургалт судалгаа, нийгэмд шинжлэх ухааныг танин мэдүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тус лаборатори нь 2010 онд "Ургамлын биотехнологичдийн уулзалт-2010”, 2014 онд Ургамлын биотехнологийн чиглэлээр ажилладаг хүрээлэн, их, дээд сургууль, зарим хувийн хэвшлийн байгууллагууд, БОНХЯ, ШУА-ийн удирдлагуудыг оролцуулан "Ургамлын биотехнологи-2014 эрдэм шинжилгээний бага хурал”-г БОНХЯамны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэстэй хамтран амжилттай зохион байгуулсан.

Судалгааны ажлын үр дүнгээр биологийн ухааны докторын (PhD.) зэрэг горилсон бүтээл-5, брошюр-2, гарын авлага ном-2, эрдэм шинжилгээний өгүүлэл-70 (дотоодод-50, гадаадад-20), олон улсын хуралд илтгэл-25, xялбаршуулсан өгүүлэл-6-г бичиж нийтлүүлж, патент-5-г авсан.