Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Микробиологийн лаборатори

Микробиологийн лаборатори нь Биологийн хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болох Монгол орны бичил биетний ангилал зүй, генетик нөөцийг судалж, бичил биетний үндэсний сан бий болгох, инноваци, биотехнологийг тэтгэх ашигт өсгөврүүдийг илрүүлэх чиглэлээр судалгаа явуулдаг. Энэ нь 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтууд, 2015 онд батлагдсан Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг (2016-2030) хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Ингэснээр Монгол орны бичил биетний талаар шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгох, бичил биетнийг ex-situ хадгалан хамгаалах ба ашигт шинж чанаруудыг тодорхойлж эдийн засгийн янз бүрийн салбаруудад ашиглах өсгөврүүдийг олж тогтоох, Биологийн олон янз байдлын конвенци, түүний дагалдах протоколуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл бий болгох ач холбогдолтой.

Одоо тус лаборатори нь шинжлэх ухааны доктор (ScD) 1, доктор 3, магистр 3, магистрант 5, бакалавр 3 гэсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ЭШТА,  Доктор  (Ph.D)  Ж.Энх-Амгалан  Лабораторийн эрхлэгч

ЭШТА, Доктор,  (Ph.D)  академич Ж.Норовсүрэн  

ЭШАА, Доктор Н.Маржангүл

ЭШДaдА, Магистр С.Мөнхжаргал

ЭШДадА, Магистрант Ж.Сарантуяа

ЭШДадА, Магистрант Ц.Бадамгарав

ЭШДадА, Магистр О.Чагсалдулам

ЭШДадА, Бакалавр Б.Бумцэнд

ЭШДадА, Бакалавр Н.Дарьцогзол

ЭШДадА, Бакалавр Г.Ангараг

ЭШДадА, Магистрант Э.Энхтөгс

ЭШДадА, Магистрант Б.Болорбуян



      Лабораторийн хамт олны зураг