Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Түүхэн замнал

1965 онд байгуулагдсан ШУА-ийн Биологийн ухааны хүрээлэнгийн нэг нэгж болох Т.Пунцаг эрхлэгчтэй Сорилын биологийн тасаг нь 1973 онд Биологийн хүрээлэнгийн Микробиологийн сектор болон өргөжжээ. Тус секторын харъяанд 1985 онд Микроорганизмын физиологи-биохимийн лаборатори 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ба 1998 оноос Микробиологийн лаборатори нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг лабораторийн эрхлэгчээр байгуулагдсан цагаас хойш 2015 он хүртэл доктор Б.Цэцэг, 2015 оноос доктор Ж.Энх-Амгалан ажиллаж байна. Одоо Микробиологийн лабораторид эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) Ж.Энх-Амгалан, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Норовсүрэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Н.Маржангүл, эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D) Т.Адъяадолгор, магистр Х.Гантуяа, М.Амарбаясгалан, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистр С.Мөнхжаргал, магистрант Ж.Сарантуяа, Ц.Бадамгарав, Э.Энхтөгс, Б.Болорбуян, бакалавр Б.Бумцэнд, Н.Дарьцогзол нар ажиллаж байна. Доктор (Ph.D) Б.Цэцэг тус лабораторийн хүндэт гишүүн юм.

Тус лабораториос гадаадад Т.Пунцаг (ОХУ, 1968-Ph.D, Эстони, 1973-Sc.D), Б.Цэцэг (ОХУ, 1981), Г.Жавхлан (ОХУ, 1988), Б.Даваадорж (ОХУ, 1992), Ж.Ариунаа (ОХУ, 1993), А.Оюунцэцэг (ОХУ, 1993), Ж.Норовсүрэн (ОХУ, 2001-Ph.D, 2007-Sc.D), С.Жимсгэнэ (ХБНГУ, 1996), Ж.Энх-Амгалан (Япон, 2006), Н.Маржангүл (Япон, 2020), Т.Адъяадолгор (БНУУ, 2022)  нарын 11 судлаач Ph.D болон шинжлэх ухааны докторын зэрэг, Ж.Пүрэвсүрэн (АНУ), Г.Нямсүрэн (Япон), Н.Маржангүл (Япон), Б.Долгормаа (Япон) нарын 4 судлаач магистрын зэрэг хамгаалж, Б.Долгормаа Японд докторантурт суралцаж байна. Одоогийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа ажилтнууд бүгд ХБНГУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, БНСУ, Япон зэрэг гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлсэн боловсон хүчний өндөр чадавхтай хамт олон юм.