Нийтлэсэн
1. Монгол
орны шувууны төрөл зүйлийн бүртгэл, тархалт, нөөцийн судалгааг олон жил
гүйцэтгэж 400 орчим зүйл шувуу, 3000 гаруй зүйл шавьжийн эталон материал агуулсан
баялаг сан хөмрөг үүсгэн байгуулсан.
2. Сүүлийн
жилүүдэд олон улсын судлаачидтай хамтран зарим зүйл усны болон махчин шувуудад
сансрын дамжуулагч, идэвхгүй байрлал тогтоогч, бөгж, өнгөт хүзүүвч зэргийг зүүж
нүүдлийг тандан судлаж, шувууны томуу
өвчний холбогдол, шувууны биологи, физиологи, байгаль хамгааллын судалгааг хийж
үр дүнг “Зоологический журнал”, “Орнитология”, “Waterbirds”, “PLos ONE”, “Journal
of the Royal Society”, “EcoHealth”, “Proceedings of the National Academy of
Sciences USA”, “Journal of Avian Biology”, “Science” зэрэг сэтгүүлүүдэд нийтлүүлсэн.
3.
Шавж судлаачид
1960-аад оноос хойш Монгол оронд 29 багийн 12600 гаруй зүйл шавж бүртгэснээс 2
дэд овог 79 төрөл, 2700 гаруй зүйлийг шинжлэх ухаанд шинээр нээж, бичиглэл
хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
4.
Монгол орны байгалийн голлох
экосистемүүдэд зонхилон тархах шавжийн бүлгэмдлийн онцлогийг илрүүлэх чиглэлийн
судалгааг хийж Монгол орны шавжийн
ангиас шинжлэх ухаанд 1 зүйл царцааг (Aeropedellus chogsomjavi Altanchimeg, Chen
& Nonnaitzb, 2014) нээж, бичиглэл хийж, Монгол оронд сэлэгч цохын 1 төрөл
(Platambus maculatus Thomson, 1859) усны цохын 5 зүйлийг (Dytiscus
circumcinctus, Hydaticus aruspex, Agabus amoenus, Haliplus ruficollis, Haliplus
interjectus) шинээр илрүүлсэн бөгөөд “Монгол орны цох”
1,2 дугаар боть, “Монгол орны эрвээхэй” 1,2-р боть, “Монгол орны шулуун
далавчтан” зэрэг нэгэн сэдэвт бүтээл хэвлэн олны хүртээл болгосон.