Нийтлэсэн
Тус лаборатори нь
монгол орны нуур усны амьтан ургамлын зүйлийн
бүрдэл, тархац, биологи, экологийн судалгаа
хийж, тэдгээрийг хамгаалах, зохистой
ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулж,
улмаар төр засгийн усны чиглэлийн бодлогод тусгахаар зорьж ажилладаг.
Бидний
хамт олон Монгол орны гадаргын усны экосистемийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг болох усны амьтан ургамлын
зүйлүүдийн биологи, экологийн олон талт
судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг.
Одоогийн байдлаар тус лаборатори нь 1 доктор, 1 докторант, 3 магистр гэсэн нийт 5 судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ЭШАА, Доктор, (Ph.D) Ч.Аюушсүрэн – Лабораторийн эрхлэгч
ЭШДА, Докторант, Г.Мягмар
ЭШДА, Магистр, ЭШДА,
Г. Ганбилэг
ЭШДА , Магистр, Л.
Нарангэрэл
ЭШДА, Магистр, ЭШTуА, Д. Мөнхбаатар