Нийтлэсэн
1950 –иад оноос өнөөг хүртэл Хойт мөсөн далайн ай савын нуур, голын дархадын цагаан, тул, зэвэг, хадран, улаан нүдэн, гутаарь, бух сугас, ердийн цурхай, шаргал үхэрдэй зэрэг 31 зүйл, Номхон далайн ай савын 48 зүйл, Төв Азийн гадагш урсгалгүй ай саваас 2 зүйл хадран, 3 зүйл сугас, 3 зүйл чимхлүүр загас, 2 зүйл могой эрээлж, нэг зүйлийн нүцгэн жараа зэрэг 11 зүйл загасны нийт 1365 дээж материалыг цуглуулжээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голын эндемик амьтан, ургамлын цуглуулга, дээж материал нь Монгол орны төдийгүй дэлхийд давтагдашгүй ховор зүйлүүд юм. Монгол орны томоохон нуур, голоос хөвөгч амьтны 1817, ёроолын амьтны 1030 дээж, усны гуурст дээд ургамлын 300 гаруй хадаатас материал цуглуулан тус хүрээлэнгийн гидробиологи загас судлалын лабораторийн цуглуулгын сан хөмрөгт хадгалж байна. Цуглуулгын санд Монгол орны улаан номонд орсон тул, омоль, үхэрдэй, зантаахай, могор, хар мөрний болон голын хавч, зөөлөн биетнээс дагуурын сувдан хясаа, сэлэнгийн танан хясаа зэрэг ховор үзмэрүүд байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нуур ус, гол ширгэх явц ихэссэн өнөө үед тус санд буй говийн ширгэсэн нууруудын хөвөгч болон ёроолын амьтдын цуглуулгууд шинжлэх ухааны үнэ цэнэтэй эх хэрэглэхүүн болж байна.