Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Гадаад харилцаа

Манай лаборатори гадаад хамтын ажиллагааны баялаг туршлагатай. 1980-аад оноос Болгарын ШУА-ийн Микробиологийн хүрээлэн, Украйны ШУА-ийн Микробиологи ба вирусологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Бахын нэрэмжит Биохимийн хүрээлэн, ОХУ-ын Анагаах ухааны академийн Шинэ антибиотик судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, ОХУ-ын Москвагийн их сургууль, Тайланд улсын Махидолын их сургууль, Япон улсын Үндэсний технологи ба үнэлгээний хүрээлэн зэрэг байгууллагуудтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр  хамтран ажиллаж иржээ.

Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутнуудад мэргэжлийн хичээл заах, лабораторийн судалгааны баазыг ашиглан оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, бакалавр, магистр, докторын судалгааны ажлуудыг удирдан хамгаалуулах, диплом хамгаалалт болон оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгч багшаар ажиллах зэргээр сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. 2013-2018 онд Япон эрдэмтэдтэй хамтран мөөгөнцөр тодорхойлох сургалтыг жил бүр зохион байгуулж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу судлаачид, их дээд сургуулиудын багш, оюутнууд, мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудыг хамруулсан.

Одоо явагдаж байгаа гадаад хамтын ажиллагаа:

1.      Япон улсын Үндэсний технологи ба үнэлгээний хүрээлэнтэй бичил биетний экологи, ангилалзүй, хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааны гэрээтэй.

2.      Япон улсын Осакагийн их сургуулийн Биотехнологийн олон улсын төвд 2 ажилтан докторантурт сурч, Sakura science хөтөлбөрөөр оюутнууд богино хугацаагаар очиж танилцах зэргээр хамтарч байна.

3.      Бичил биетний нөөцийг хамгаалах ба зохистой ашиглах Азийн консорциум (ACM)-ын гишүүн бөгөөд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. ACM-ыг анх 2004 онд байгуулагдахад гишүүнээр элсэж, 2018 онд ээлжит XV хуралдаан (ACM15)-ыг гишүүний үүргийн дагуу эх орондоо хүлээн авч зохион байгуулсан.