Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Түүхэн замнал

1983 онд ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн секторт Молекул генетикийн лаборатори байгуулагдан анхны эрхлэгчээр дэд эрдэмтэн Б.Дашням, 1986 онд тус лабораторийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Ц.Оюунсүрэн томилогдон ажиллаж байв. 1988 онд шинээр байгуулагдсан Биотехнологийн хүрээлэнд Молекул генетикийн лаборатори (эрхлэгч, дэд эрдэмтэн Ц.Оюунсүрэн) ба Эсийн инженерчлэлийн лаборатори (эрхлэгч, дэд эрдэмтэн Ж.Хасболд) байгуулагдаж зарим хэрэгцээт биобэлдмэл гаргахад генийн ба эсийн инженерчлэлийн арга зүй ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байсан. Улмаар 1990 онд тус 2 лаборатори нэгдэж Молекул биологийн лаборатори байгуулагдсан ба лабораторийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Ц.Оюунсүрэн томилогдож, эдүгээ хүртэл ажиллаж байна.

Лабораторийн түүхэн зургуудаас…

Ж.Хасболд, Б.Дашням, Ц.Болормаа, 1990 он

Б.Арьяа, Ц.Оюунсүрэн, 1987 он



Молекул генетикийн лабораторийн хамт олон, 1988 он

Г.Жаргалсайхан, Ц.Болормаа, Ц.Оюунсүрэн, Ц.Өлзийбаатар, Т.Гэрэлсайхан, Б.Дашням



Монголын ШУА ба Японы Каназава Их сургуультай Молекул биологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж буй нь, 2015 он


Молекул биологийн лабораторийн хамт олон. АНУ-ын Эрүүл Мэндийн хүрээлэнд ажиллаж буй доктор Б.Аръяагийн лекцийн дараа, 2018 он