Нийтлэсэн
Молекул Биологийн лабораторийн эсийн санд нийт 30 төрлийн эсийн шугам хадгалагдаж байна.
Элэгний-HepG2 болон PCC; бүдүүн гэдэсний DLD1 ба SW480, хөхний булчирхайн HCC1937, цусны HL60, THP1, NALM6 ба U937, холбогч эдийн HT1080, түрүү булчирхайн PC3, нойр булчирхайн Panc 10.05 зэрэг хүний хавдрын эсийн шугамууд болон хөхний булчирхайн MCF 10A ба hTERT-iMEC (HME1), арьсны BJ5ta, үр хөврөлийн бөөрний фибробласт 293T, нойр булчирхайн hTERT HPNE, уушгиний MRC5 зэрэг хүний хавдарын бус эсийн шугамуудад, мөн хулганы гаралтай хөврөлийн фибробластын ба ходоодны хавдрын анхдагч эсүүд, эндотел эсийн END-D, цусны хавдрын WEHI231 ба RAW 264.7 болон хөврөлийн фибробластын NIH/3T3 шугамууд бий. Түүнээс гадна тус лабораторид нохой, сармагчин, үхэр зусагны эсийн шугамууд MDCK, COS7 ба KA13 (CHO-K1) тус тус хадгалагдаж байна.