Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Гадаад харилцаа

 

Манай лабораторийн үе үеийн эрдэмтэд гадаад, дотоодын хамтын ажиллагаанд анхааран ирсэн билээ. Манай лаборатори нь Японы нутгийн уугуул мал судлалын нийгэмлэг, ОУ-ын баавгай судлалын нийгэмлэг, ОХУ-ийн Кольцовын Нэрэмжит Хөгжлийн Биологийн Хүрээлэн, Вавиловын Нэрэмжит Ерөнхий Генетикийн Хүрээлэн, Северцовын Нэрэмжит Экологи Эволюцийн Хүрээлэн, Австри улсын Мал Эмнэлгийн Их Сургуулийн Популяцийн Генетикийн хүрээлэн, Унгарын Дебрецений Их Сургууль, Беларусийн Шинжлэх Ухааны Академийн Генетикийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.

Дотоодын хамтын ажиллагааны хувьд МУИС-ийн Функциональ геномиксийн лаборатори, Биохимийн инженерчлэлийн лабораторитай хамтран судалгаа хийж байна. Мөн МУИС, МУБИС, Этүгэн их сургуулиудын оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, баклавр, магистрын ажлыг удирдаж байна. Орон нутагт Дундговь аймгийн Хулд сум, Сайнцагаан сум, Увс аймгийн Өлгий сум, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум гэх мэтчилэн сумуудын засаг даргатай гэрээ байгуулж тэмээ, хонь, ямаан сүргийн генетик тогтоцыг тогтоосон. Хээрийн судалгааны хүрээнд Монгол Алтайн Нурууны УТХГ, Монголын Аргаль, Агнуур Судлалын Холбоо ТББ, Монголын загас агнуурын холбоотой хамтран ажиллаж байна.