Нийтлэсэн
Тус лаборатори нь судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн компани,
байгууллагын хүсэлтээр гэрээний дагуу хөрс, усны дээжүүдэд эрүүл ахуй,
бактериологийн шинжилгээ хийдэг. Үндсэн чиглэлийн хүрээнд дараах судалгааны
ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:
-
Монгол орны янз бүрийн
экосистемийн хөрс, ус, ургамал, уламжлалт сүүн бүтээгдэхүүний бичил биетний
тархалтын экологи, олон янз байдал
-
Бичил биетний генетик
нөөц (микробын эсрэг
идэвх ба биосинтетик генүүд, фермент
нийлэгжүүлэх чадавх, хүнд металлыг тэсвэрлэх, хоргүйжүүлэх чадвар)
-
Монгол орны ургамлын эндофит бичил биетэн, тэдгээрийн биологийн идэвх
-
Ургамлын ризосферын бичил биетэн, тэдгээрийн биологийн идэвх
-
Буурцагт ургамлын булцууны бактери, тэдгээрийн ургамлын өсөлтийг дэмжих
чадвар, азот шингээлт, булцуу үүсгэлтийн генүүд
-
Сүүн хүчлийн бактерийн пробиотик шинж чанар
- Бичил биетнийг хамгаалах, бичил биетний үндэсний сан бий болгох, мэдээллийн сан хийх
Микробиологийн лабораторид явагдаж буй үндсэн 5 судалгааны чиглэл.