Нийтлэсэн
Сүүлийн
жилүүдэд тус лабораторийн эрдэмтэд Монгол малын
үүлдэр тодорхойлох, болон Монгол орны зарим ховор зэрлэг амьтдын генетик
онцлог, ангилалзүй, филогенетик холбоог тодруулж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр
хамгаалах туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал Аргаль хонь (Ovis
ammon), Янгир ямаа (Capra sibirica), Хавтгай тэмээ (Camelus
bactrianus ferus), Хар сүүлт (Gazella
subgutturosa), Мазаалай баавгай
(Ursus arctos gobiensis), Монгол бөхөн
(Saiga tatarica), Махаон Дэвүүр (Papilio machaon), Тул (Hucho
taimen), Ойн Шийхнүүхэй (Anthus trivialis), Mөнгөлөг
Хэлтэг (Carassius gibelio),
Aлтлаг Хэлтэг (C. carassius) зэрэг Монгол
орны ховор, нэн ховор болон экологи, эдийн засгийн ач холбогдолтой зэрлэг
амьтдын бөөм, митохондрийн ДНХ-ийн нуклеотидийн дараалал дээр үндэслэн
тэдгээрийн филогенетик, популяцийн генетик бүтэц, олон янз байдлыг судлан
тэдгээрийн хамгааллын менежментийг генетикийн үндэслэлтэй боловсруулахаар
ажиллаж байна.
Түүнчлэн тус
лаборатори нь зэрлэг амьтдын хүйс тодорхойлох, үл мэдэгдэх дээжийн зүйл
тодорхойлох, таван хошуу малын үүлдэр омгийн генетик тогтоцыг тодорхойлох шинжилгээг хийж байна.