Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Үйл ажиллагаа

Тус лаборатори нь судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Судалгааны ажлуудын үр дүнгээр ном товхимол, нэгэн сэдэвт бүтээл гадаадад 12, дотоодод 8, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн хураангуй гадаадад 128, дотоодод 124, редакторласан ном, эмхэтгэл 4, хурлын товхимол 2 гаргаж, шинэ бүтээлийн эрх 5, оновчтой саналын 2 гэрчилгээ авсан. Уул уурхайн компани, байгууллагын хүсэлтээр гэрээний дагуу хөрс, усны дээжүүдэд эрүүл ахуй, бактериологийн шинжилгээ хийдэг.

Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутнуудад мэргэжлийн хичээл заах, лабораторийн судалгааны баазыг ашиглан оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, бакалавр, магистр, докторын судалгааны ажлуудыг удирдан хамгаалуулах, диплом хамгаалалт болон оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгч багшаар ажиллах зэргээр сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос Япон эрдэмтэдтэй хамтран мөөгөнцөр тодорхойлох сургалтыг жил бүр зохион байгуулж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу судлаачид, их дээд сургуулиудын багш, оюутнууд, мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудыг хамруулж байна.