Нийтлэсэн
Тус төвийн зорилго нь Улаагчны Хар нуурын
гидробиологийн судалгааг хийж, усны амьтны биологи, оршин амьдрах экологийн
нөхцөл, тэдгээрийн улирлын хөдлөл зүй, биоценозыг нарийвчлан тогтоох юм. Мөн
Монгол орны нуур, голуудын биологийн олон янз байдал, төрөл зүйлийн амьдрах
орчны олон янз байдал, усны амьтдын идэш тэжээлийн холбоо болон загасны нөөцийн
судалгаанд үндэслэн тэдгээрийг зөв зохистой байдлаар ашиглах, хамгаалахад
оршдог.
Одоогийн байдлаар тус төв нь академич 1, туслах ажилтан 3 гэсэн нийт 4 хүний
бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:
Академич А. Дулмаа
Туслах ажилтан А. Батсайхан
Туслах ажилтан Б. Мандхай
Хамт олны зурагаас