Нийтлэсэн
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 27-р тогтоолоор ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг нэгтгэн зохион байгуулж, 158 хүний орон тоотойгоор байгуулжээ.
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, бүтцийг шинэчлэн батлах тухай ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолоор тус хүрээлэн Генетикийн лаборатори, Молекул биологийн лаборатори, Микробиологийн лаборатори, Микробын нийлэгжлийн лаборатори, Ургамлын биотехнологийн лаборатори, Хөхтний экологийн лаборатори, Шавж судлалын лаборатори, Шувуу судлалын лаборатори, Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лаборатори, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори, Ойн фитоценологийн лаборатори, Ботаникийн цэцэрлэг, Ургамлын интродукцийн лаборатори, Ургамлын анатоми, эко-физиологийн лаборатори, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв, Гидробиологи загас судлалын лаборатори гэсэн нийт 16 төв, цэцэрлэг, лаборатори, захиргаа аж ахуйн нэгжтэй байхаар тогтоож, эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 28 хүнтэйгээ баталсан.