Нийтлэсэн
Тус лабораторийн хамт олны гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний
ажлын голлох үр дүнгүүдээс дурдвал:
-
Монгол орны ус нуурын амьтан, ургамлын аймгийн зүйлийн
бүрэлдэхүүнийг тогтоож, 1 зүйл амар мөрний могор, 78 зүйл ба салбар зүйл загас,
300 гаруй зүйл планктон амьтан, 400 орчим планктон замаг, 800 гаруй зүйл
ёроолын амьтныг бүртгэжээ.
-
Зүйлийн бүрэлдэхүүний судалгааны үр дүнд Монгол орны
ус нуураас Монгол оронд урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан 60 орчим
зүйл шинээр олдоод байна.
-
Усны дээд ургамлын судалгаагаар усны ургамлын газар
зүйн мужлалын үндсэн 3 ай сав газрын 100 орчим ус, нуураас 30 овог, 50 төрөл,
143 зүйл гуурст ургамлыг тодорхойлж бүртгэлээ.
-
Монгол орны 40 орчим гол мөрөн, нууруудын загасны
паразитыг судалснаар 200 гаруй зүйл паразитыг бүртгэсний дотор тэн хагас нь
шинжлэх ухаанд цоо шинэ зүйл, салбар зүйл байсныг илрүүлэн загасны паразитын
тархалт, агнуурын загасны паразит түүний халдваржих эрчим, орчин зүйн холбоог
судлан тогтоожээ.
-
Нуурын экосистем дахь шат дараалсан бодисын
солилцоогоор 1м2 талбайд 1,4 - 3,0 ккал эрчим хүч бүхий анхдагч бүтээгдэхүүн
үүсэж байгааг тогтоов. Энэхүү энергийн нөөцийг загасны махан бүтээгдэхүүнд
хувирган ашиглах боломжтой юм. Загасыг өсгөн үржүүлэхэд хамгийн тохиромжтой
байгалийн загасгүй, цөөрөм маягийн гадагш урсгалгүй нуурыг судлан илрүүлж шинэ загас үржүүлж загасны тоо толгойг өсгөх хурдцыг
шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон болно. Энэ ажлын хүрээнд Монгол орны
том жижиг 25 нуурт цагаан зарам загасны агнуурын нөөц бүхий, үржлийн эх сүрэг
бий болгов.
-
Мөн сүүлийн жилүүдэд Монгол орны зарим нууруудын гүнийг “Lowrance Elite TI12”
багажаар зураглаж дэлхийн нуур, усан сангуудын мэдээлэл бүхий “C-Map Genesis”
санд оруулав.