Нийтлэсэн
1.
Таван
хошуу малын зарим сүргийн генетик бүтцийг тогтоосноос, монгол хонины зарим
омгууд (Говь-Алтай, Үзэмчин, Баяд, Баруун Монголын ууцан сүүлт гэх мэт)
бие даасан үүлдрийн төвшинд нэгэнт хүрснийг генетикийн судалгаагаар шинжлэх
ухааны үндэслэл, нотолгоотой батлав.
2.
Монгол
адууны Галшар, Тэс, Шанх, Дархад, Мянгад омгууд нь генетик хувьслын
төвшингөөрөө өндөр байгаа боловч бие даасан үүлдрийн хэмжээнд
хүрээгүй болохыг тогтоов. Энэ үр дүнгээс Монгол адууны олон нэршил бүхий дээрх омгууд
хооронд генийн солилцоо байнга явагддаг болох нь харагдаж байна.
3.
Каракуль
хонины үржил-селекцийн ажилд Монгол хонины хөх зүсний генийг маркер ген
болгон ашиглаж шинэ удам гарган "Сүмбэр” үүлдрийн хонины зохиогчийн эрхийг
баталгаажуулав.
4.
Монгол
хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэх үржил-селекцийн ажилд Аргаль хонины
(Ovis ammon) генофондыг ашиглах боломжтойг аргаль хонь болон гэрийн
хонины (Ovis aries) эрлийзжүүлэгийн судалгааны ажлын хүрээнд тогтоосон.
5.
Хонины
зүйлүүдийн кариотипийн хувьсал Робертсоны нэгдлийн замаар явагдсан болохыг
тогтоов.
6.
Монгол
үхэр, сарлагийн эрлийз эр хайнагийн үргүйдлийн гол шалтгаан нь мейоз 1-ийн
профазын шатанд гомолог хос хромосомууд коньюгацид бүрэн орохгүй байгаа явдал
юм. Харин буцаах эвцэлдүүлгийн 1, 2-р үеийн эрлийз ортоом, усан гүзээнд
үржил дахин сэргэх хандлагатайг тогтоов.
7.
Цусны
уургийн удамшдаг хэвшлүүдийг ашиглан өнөөгийн Монгол орны төв хэсэг бол Монголчуудын
генийн сангийн өлгий нутаг болохыг хүн амын генетик полиморфизм ба
геногеографийн судалгаагаар тогтоов.
8.
Монгол
хүн амын генийн сангаас судалсан 337 ген, гаплотипээр “Монголчуудын генетик
поспорт” –ыг дэлхийн хүн амын генийн санд бүртгүүлсэн.
9.
Мутагенез,
эрлийзжүүлэг, эд эсийн өсгөвөр зэрэг генетикийн аргуудыг хэрэглэн үр
тариа, таримлын селекцийн эх материал бий болгож заримыг нь үйлдвэрлэлд
нэвтрүүлсэн.
10. Монгол орны гэрийн тэмээний Ханын Хэцийн Хүрэн, Галбын Говийн
Улаан омгууд, Хос Зогдорт үржлийн хэсэг нь митохондрийн болон бөөмийн ДНХ-ийн
судалгаагаар үүлдрийн төвшинд хүрсэн, ялгаатай байгааг илрүүлж үүлдрээр баталгаажуулж
бүртгүүлэв.
11. Монгол мал тэдгээртэй филогенез холбоотой аргаль хонь, янгир ямаа, хавтгай тэмээ мөн тоо толгой тархац нутаг нь хумигдан устах аюулд ороод байгаа мазаалай баавгай зэрэг зэрлэг амьтдын бөөм, митохондрийн зарим ген, микросаттелитуудын нуклеотидуудын дарааллыг тодорхойлон шинэ гаплотипүүдийг илрүүлэн дэлхийн Генбанканд бүртгүүлж, зарим зүйл амьтдыг хамгаалах зөвлөмж гаргасан.
Төв азийн 8 байршлаас
цуглуулсан нийт 138 хүрэн баавгайнд хийсэн 13 микросателлитын PCoA (Principal
coordinate analysis) анализ. Говийн мазаалай баавгай бусад хүрэн баавгайнаас
ялгаатай болох нь батлагдав.
13. Монгол орны хэмжээнд өргөн хүрээтэй судалгааг хийж, Монгол орны генетикийн судалгааны үндэс суурийг бүрдүүлж, генетик судлалын 15 гаруй зүйлийн хэдэн зуун дээжний цуглуулгатай болсон байна.