Нийтлэсэн
Гадаад хамтын
ажиллагаа
Ургамлын биотехнологийн лабораторийн судлаачид нь ОХУ, БНХАУ, ХБНГУ,
Бельги, БНСУ, БНАСАУ, Тайван, Тайланд, Япон, Энэтхэг зэрэг улсуудад мэргэжил
дээшлүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдсан бөгөөд БНАСАУ-ын
Эсийн ба генетик инженер зүйн төвийн судлаач доктор Пак Мин, Кан Хак Чол, мөн
Япон улсын Киотогийн их сургуулийн профессор Шимада Такико, Австрали улсын
залуу сайн дурын ажилтан Хелен Хайнес нар ирж ажиллан лабораторийн боловсон
хүчнийг чадавхжуулахад тодорхой хувь нэмэр оруулсан.
1.
Малайз
улсын Сэйнс их сургууль,
Малайз
улсын “University Sains Malaysia”-н Биологийн сургуулийн профессор Чан Лэй Кэн,
доктор профессор С.Срираман нар ургамлын биотехнологийн лабораторид зочилж 7
хоног ажиллан, лекц уншиж, семинар хийж, цаашид хамтран ажиллах санамж бичигт
гарын үсэг зурсан (2014-2015). Тус гэрээ хэлэлцээрээс хойш олон улсын хамтарсан
өгүүлэл хэвлүүлэх, докторантын ажил хамтран удирдах, лабораторийн хамтын
семинар хийх төсөл хөтөлбөрийн талаар хамтран ярилцах зэргээр хамтын ажиллагаа
өргөжиж байна.
Үүнд:
1.
Олон улсын хамтарсан өгүүлэл
1.
Antony,
J. J. J., Wai, L. K., Oyunbileg, Y., & Subramaniam, S. (2015).
Characterization of the Second Generation Cryopreserved Dendrobium Bobby
Messina Using Histological and RAPD Analyses. Mongolian Journal of Biological
Sciences, 13(1-2), 13–18. Retrieved from https://www.biotaxa.org/mjbs/article/view/26540
2.
Antony,
J. J. J., Wai, L. K., Oyunbileg, Yu., & Subramaniam, S. 2015.
Characterization of the second generation cryopreserved Dendrobium Bobby
Messina using histological and RAPD analyses. Mong. J. Biol. Sci., 13(1-2):
13-18.
2.
Хамтарч удирдсан докторант- 1: Khaw Mei Lin
Сэдэв:
“Establishment of callus and cell suspension cultures of Artemisia annua L.
of
Mongolian origin for the production of artemisinin” (2021).
3.
Лабораторийн хамтарсан семинар
1.
Малайз улсын “Universiti Sains Malaysia (USM)” их
сургуулийн профессор Sreeramaniam S.-н магистрант Pang Wei Quan “Tissue culture
of white strawberry”, сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.03.24).
2.
Малайз улсын “Universiti Sains Malaysia (USM)” их
сургуулийн профессор Sreeramaniam S.-н магистрант Lim Wei Heng “Effect of LEDs
on Artemisia annua” сэдэвт илтгэл
хэлэлцүүлсэн (2022.03.24).
3.
Профессор Sreeramaniam S. “Advancing Plant Tissue Culture
& In Door Farming Technology in Malaysia” (2022.05.22).
4.
Энэтхэг
улсын Коймбатор хотын Авинашилингам их сургуулийн Биохими,
Биотехнологи, Биоинформатикийн тэнхимд 2015 онд тус лабораторийн эрдэм шинжилгээний
ажилтан О.Хонгорзул мэргэжил дээшлүүлэх 3 сарын
сургалтад амжилттай суралцсан. Мөн Авинашилингам их сургуулийн доктор, процессор S.Kalaiselvi,
Dr.,Kowsalya нар тус лабораторид айлчлан ирж, хүрээлэнгийн захирал доктор
(ScD.,) Я.Адъяа, лабораторийн эрхлэгч, доктор (PhD.) Ю.Оюунбилэг нартай
Ургамлын биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцож,
2017.07.25-нд 5 жилийн хугацаатай “MoU for collaporative research and
training”-д гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна.
Энэхүү хугацаанд ургамлын биотехнологийн лабораторитой байнга хамтын ажиллагаа
хэрэгжүүлж, олон улсын өгүүлэл 2-г хэвлүүлж,
онлайн хурал, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Dr.
S.Kalaiselvi нь тус лабораториос зохион байгуулсан “Ургамлын биотехнологи-2022”
эрдэм шинжилгээний хуралд мэндчилгээ ирүүлсэн (2022.09.16).
Үүнд:
I. Олон улсын
хамтарсан өгүүлэл
1.
Putchen Dakshinamoorthy Deepalakshmi, Khongorzul Odgerel, Pankajavalli Thirugnanasambantham, Oyunbileg Yungeree, Altanzul
Khorolragchaa, Kalaiselvi Senthil,
2016, “Metabolite Profiling of In Vitro Cultured and Field Grown
Rhizomes of Acorus calamus from
Mongolia Using GC-MS”, Chromatographia,
79:1359-1371 (IF-1.332)
2.
Tsolmon M, Oyundari G, Oyunbileg Yu and Kalaiselvi Senthil*, 2020 “Establishment of callus and cell suspension
culture of Sophora alopecuroides
Linn. for the production of oxymatrine”, Journal
of Phytology, 12: 035-039 doi: 10.25081/jp.2020.v12.6308
II. Лабораторийн
хамтарсан семинар
1.
Ургамлын биотехнологийн лабораторийн семинарт Энэтхэг
улсын Авинашилингам Их сургуулийн Dr. S.
Kalaiselvi-н магистрант U. Sangeetha “In
vitro cultures for secondary metabolite production” сэдэвт илтгэл
хэлэлцүүлсэн (2022.02.24).
2.
Энэтхэг улсын Авинашилингам Их сургуулийн Dr. S.
Kalaiselvi-н багийн доктор Krishnapriyay
нь “To demonstrate in vitro culture
system as an efficient neuroprotectant using the C. elegans model” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.11.03).
3.
Япон улсын Осака Метрополитан
их сургууль
Ургамлын
биотехнологийн лабораторийн доктор, дэд профессор Ю.Оюунбилэг, доктор
Ө.Болортуяа нар нь Япон улсын Киото хотноо 2019.09.07-08-нд зохиогдсон
“Ургамлын эс, Молекул биологийн 37 дахь хуралд оролцохын зэрэгцээ Осака дахь
“Osaka prefecture university” (одоогийн “Osaka Metropoliten University”)
профессор Atsushi Okazawa-тай ажил хэргийн уулзалт хийсэн. Харин
2021.06.21-22-нд Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга Япон улсын “Osaka
Metropoliten University” болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хооронд хамтын
ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн санамж бичгийн дагуу “Osaka
Metropolitan University”-н профессор Atsushi Okazawa нь Япон, Монголын
хамтарсан “Sakura Science” шинжлэх ухааны хөтөлбөрт төслийн санал хүргүүлснээр
Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч Ю.Оюунбилэг удирдан, эрдэм
шинжилгээний дэд ажилтан Ц.Мөнхцэцэг, М.Цолмон, Г.Оюундарь, эрдэм шинжилгээний
дадлагажигч ажилтан Б.Уянга нар тус сургуульд 10 хоног ажиллаж, GC-MS дээр
ажиллах арга зүйд суралцаж, сертификат авахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны
талаар ярилцаж тохиролцсон (2022.08.28-09.06).
Хамтын
ажиллагааны дагуу хамтарсан төсөл хэрэгжүүлэх, семинар хийх зэргээр ажилласан.
Үүнд:
1. Хамтарсан төсөл
1.
Тус лабораторийн доктор Ө.Болортуяа
болон “Osaka Metropolitan University”-н профессор Atsushi Okazawa нар нь Япон
улсын “Public interest incorporated foundation” сангаас “Conservation of
Mongolian traditional medicinal resources and their utilization for
bio-economy” сэдэвт төслийг хамтран гүйцэтгэсэн (2021 он).
1.
Лабораторийн хамтарсан семинар
1.
Ургамлын биотехнологийн лабораторийн семинарт Профессор
Atsushi Okazawa нь их сургуулийнхаа талаар, харин магистрант Moe Matsumoto
“Metabolic pathways of photosynthetic product obtain from the host plant by the
root parasitic weed, Orobanche minor”сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.05.06).
2.
Профессор Atsushi Okazawa-н магистрант Yurie Sakata
“Identification of invertase inhibitors in Orobanche minor germinating seeds”
сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.05.06).
Дотоод хамтын
ажиллагаа
Ургамлын биотехнологийн лабораторийн баазыг түшиглэн МУИС, ШУТИС, ХААИС, “Эм Ай Ю” дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Этүгэн их сургуулийн оюутнууд
үйлдвэрлэлийн дадлага хийхийн зэрэгцээ 30 бакалавр,
7 магистрын ажлын туршилт судалгааг гүйцэтгэсэн байна.
1.
Монгол
улсын их сургууль,
2.
Шинжлэх
ухаан, технологийн их сургууль
3.
Хөдөө
аж ахуйн их сургууль
4.
“Эм Ай Ю” дээд сургууль,
5.
Улаанбаатарын
их сургууль
6.
Этүгэн
их сургууль