Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Түүхэн замнал

Гидробиологийн лаборатори нь 1962 онд Монгол улсын Байгалийн ухааны хүрээлэн Биологийн тасгаас салбарлан үүсгэн байгуулагджээ. Тус лабораторид анхны үеэс нь эхлэн академич А.Дулмаа, нуурын анхдагч бүтээгдэхүүн судлаач, доктор Ц. Цэрэвсамбуу, загасны паразит судлаач, доктор, Л. Пэрэнлэйжамц, загас судлаач доктор, Г. Баасанжав, Ц. Цэнд-Аюуш, хөвөгч амьтан судлаач Б. Нансалмаа, замаг судлаач Ц.Туяа, ёроолын шавж судлаач Э.Энхцэцэг нарын нэрт эрдэмтэн судлаачид олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Тухайлбал эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 600 гаруй, мөн олон зуун хялбаршуулсан өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь ард олны мэдлэгийн санг арвижуулж, төр засгийн бодлогын онолын үндэс үйл ажиллагааны суурь болсоор байгаа билээ. Гидробиологийн лаборатори 1962 онд байгуулагдсан цагаас эхлэн 2015 он хүртэл шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, улсын профессор, академич Аюурын Дулмаа удирдаж байв. 2015 оноос өдийг хүртэл доктор (Ph.D.) Чананбаатарын Аюушсүрэн удирдан ажиллаж байна.