Нийтлэсэн
Генетикийн лаборатори байгуулагдснаас хойш явуулсан судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнд тулгуурлан нэгэн сэдэвт болон мэргэжлийн ном зохиол 30 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 450 гаруйг бичиж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэж нийтлүүлсний дотор Генетика, Biochemical genetics, Animal Genetics, Cytogenetics and Cell Genetics, Molecular Ecology зэрэг олон улсын өндөр зэрэглэл (impact factor)-тэй сэтгүүлд манай эрдэмтэд бүтээлээ хэвлүүлсэн ба дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний их, бага хурлуудад 100 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн болно.