Нийтлэсэн
Генетикийн лаборатори
1969 онд үүсэн байгуулагдсан цагаас эхлэн Монгол орны мал сүрэг, үр тарианы
генетик бүтэц, шинж чанарыг тодорхойлж үржил, селекци, мутагенез, эрлийзжүүлэг,
эсийн өсгөврийн аргуудыг ашиглан ашиг шимийн гарцыг дээшлүүлэхэд чиглэсэн онол,
практикийн олон талт судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж байв. Cүүлийн
жилүүдэд Аргаль хонь (Ovis ammon), Янгир ямаа (Capra sibirica),
Хавтгай тэмээ (Camelus bactrianus ferus), Мазаалай баавгай (Ursus
arctos gobiensis), Монгол бөхөн (Saiga tatarica), Махаон Дэвүүр (Papilio
machaon), Тул (Hucho taimen), Ойн Шийхнүүхэй (Anthus trivialis)
зэрэг Монгол орны ховор, нэн ховор амьтдын генетикийн судалгааг олон улсын
судалгааны түвшинд, орчин үеийн арга аргачлалын дагуу судалж геномын молекул
генетик онцлог, филогенетик, хамгааллын генетикийн ач холбогдолтой үр дүн
гаргахаар зорин ажиллаж байна.
Өнөөгийн байдлаар тус лабораторид доктор 2, докторант 2, магистр 3, магистрант 1, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 2, дэд ажилтан 4, ахлах ажилтан 2 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.
ЭШАА, Доктор (Ph.D) Б. Цэрэндулам –
ЭШАА, Доктор (Ph.D) Ч. Батцэцэг
ЭШДА, Докторант Ц. Ариунтуул
ЭШДА, Докторант Т. Өлзийсайхан
ЭШДА, Магистр Б. Сод-Эрдэнэ
ЭШДА, Магистр Б. Дэлгэрзул
ЭШДА, Магистр З. Өнөдбаясгалан
ЭШДА, Магистрант Д. Цэнд-Аюуш
Генетикийн лабораторийн хамт олон 2022