Нийтлэсэн
Япон улсын Обихирогийн Мал эмнэлэг, ХААИС-ийн харьяа “Эгэл биетэн
судлалын үндэсний төв”-тэй хамтран Монгол орны хөрснөөс ялгасан бичил биетний
биологийн идэвхт нэгдлийг паразит өвчнн үүсгэгчдийн эсрэг идэвхийг турших, эмт
бодис илрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Унгар улсын Сегед хотын Их сургуулийн Шинжлэх ухаан, Информатикийн сургуулийн Микробиологийн тэнхим, Хүнсний Технологи Инженерийн Сургууль, Анагаах Ухааны Их сургуультай хамтран “Хүнсний бүтээгдэхүүн бохирдуулагч бичил биетний эсрэг үйлчлэлтэй эфирийн тосны судалгаа” төслийг хэрэгжүүлэн тус судалгааны чиглэлээр үргэлжүүлэн ажиллаж байна.
Олон Улсын Шинжлэх
Ухааны Байгууллагуудын Холбоо ("ANSO") болон Монгол улсын ШУА-ийн
Биологийн хүрээлэнгийн хооронд хийгдсэн гэрээний дагуу нь “ANSO-CR-PP-2021-09” дугаартай
“Экзополимер нийлэгжүүлэгч бичил биетний олон янз байдал, хөрсний эрүүл төлөв
байдалд гүйцэтгэх үүргийг Монгол орны хур тунадасны градиентаас хамааруулж судлах
нь” сэдэвт төслийг 2022–2024 онд хэрэгжүүлэн туршилт судалгааны ажлууд хийгдэж
байна.