Нийтлэсэн
Тус лаборатори нь Монгол орны усны амьтан, ургамлын нөөц,
тархац, ангилал зүй гэх мэт экологи, биологийн өргөн хүрээний судалгааг хийж
гүйцэтгэдэг. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон хүний нөлөөлөлд өртөж буй гол,
нуур, булаг шандын биоценозын судалгаа, тэдгээрийг хамгаалах, зүй зохистой
ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэн ажиллаж байна. Лабораторийн
хамт олон сүүлийн жилүүдэд Улаагчны Хар,
Найман нуурын цагаан зарам загас болон усны амьтад, Өгий, Буйр, Дархадын хотгорын
Доод цагаан, Хармай, Тарган нууруудын загас, усны хөвөгч болон ёроолын амьтдын популяцийн
экологи, экосистемийн холбогдол, онол практикийн ач холбогдлын судалгааг өргөжүүлэн хийсээр байна. Мөн усны биологийн
төрөл зүйлийг олон нийтэд таниулах сурталчлах ажлын хүрээнд Монгол орны 79 зүйл
загаснаас 50 гаруй зүйл загасны амьдрах орчны бичлэг хийж, зургийг тусгай мэргэжлийн зурагчидтай хамтран авч,
нэг эстэн, хавч, хорхой, зөөлөн биетэн, усны шавжийн гэрэл зургийг авах ажлыг
үргэлжлүүлэн хийж байна.