Нийтлэсэн
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурт 2006 онд ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Загасны үрийн сан, загас үржүүлгийн лаборатори тогтмол мониторинг ажиллагаагаа эхэлсэн. 2009 оны 9 сарын 4-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 270-р тогтоолоор энэхүү лаборатори нь ШУА-ийн харъяа “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний Төв” болж өргөтгөн байгуулагдсан юм. 2015 оны 3-р сарын 2-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 78 –р тогтоолоор Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг тус хүрээлэнгийн Завхан аймаг дахь салбараар ажиллуулах шийдвэр гарсан учир 2015 оны 4-р сараас ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн харьяа Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв болсон. Төвийг байгуулагдсан цагаас өдийг хүртэл шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, улсын профессор, академич, Аюурын Дулмаа удирдан ажиллаж байна.
Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний Төвийн
барилгын ажлын шав тавив.
Зүүн гараас Б. Алтанцэцэг, Г. Сүрэнжав, Ц. Мөнхтөр, Б. Сүхээ, А. Дулмаа, Н. Цэдэндамба, Ч. Эрдэнэбат, Х. Энхтөр (2008.07.04).
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Н. Алтансүх
Загас үржүүлгийн Төвийн үйл ажиллагаатай
танилцав.
Зүүн гараас Ц. Дэмидсэрээтэр, А. Дулмаа, Н. Алтансүх, Х. Энхтөр (2008.11.23-25).