Нийтлэсэн
Хөхтний экологийн лабораторийн эрдмийн хамт олон Монгол орны экосистемийн
төлөөлөл, түлхүүр болон ховор зүйл хөхтөн амьтдын биологи, экологи, экосистемд
гүйцэтгэж буй үүрэг, популяцийн тархац, динамикийг тодорхойлох, тогтвортой
үржих, амьдрах орчныг сайжруулах, хамгаалах чиглэлийн судалгааны ажлыг
хийж, ховор, нэн ховор болон байгалийн
тэнцвэрт ач холбогдолтой хөхтний нөөцийг хамгаалах, зохистой ашиглах шинжлэх
ухааны арга, технологи, үндэслэл, санал зөвлөмжийг боловсруулж төр засгийн
бодлогод тусган хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн уламжлалтай.
Одоо тус лабораторид 13 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж буйгаас шинжлэх
ухааны доктор (ScD) 1, доктор 1, 9 докторант болон 2 магистрант судалгааны ажил
хийж байна.
ЭШАА, доктор (Ph.D) Г.Сүхчулуун- Лабораторийн эрхлэгч
ЭШТА, Доктор
(Sc.D), профессор Я.Адъяа- амьтны
физиологич,
ЭШДэА, докторант Г. Наранбаатар -
амьтан судлаач,
ЭШДэА, докторант С.Батдорж- амьтан
судлаач,
ЭШДэА, докторант Э.Ундрахбаяр- амьтан судлаач,
ЭШДэА, докторант Г.Гантулга- амьтан судлаач
ЭШДэА, докторант Н.Баттогтох- амьтан судлаач,
ЭШДэА, докторант Д.Дэлгэрчимэг –амьтан судлаач,
ЭШДэА, докторант Э.Энхмаа –биохимич, экологич,
ЭШДэА, докторант Л.Анхбаяр- амьтан судлаач,
ЭШДаА, магистрант, Ю.Алтанбагана- газарзүйч,
ЭШДаА, докторант, М.Баяраа – амьтан судлаач,
ЭШДаА, магистрант Б.Улам-Өрнөх- биологич,
Хөхтний экологийн лабораторийн хамт олон (2022 он)