Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Гадаад харилцаа

Одоогоор тус лабораторийн 8 залуу судлаачид Япон, Герман, Солонгос зэрэг оронд магистр, докторын хөтөлбөрт суралцаж байна.

Гадаад хамтын ажиллагаа 

  1. Япон улсын Каназавагийн Их Сургуулийн Хавдар Судлалын Хүрээлэнд мэргэжил дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зорилгоор молекул биологийн лабораториос нийт 10 гаруй судлаачид докторын хөтөлбөрт хамрагдсан.
  2. Япон улсын Дэлхийн Эрүүл Мэнд ба Анагаах Ухааны Үндэсний төв
  3. ӨМӨЗО-ы Тариалангийн их сургуультай хамтран Адууны генетикийн судалгаа, мөн амьтны үр хөврөлийн молекул биологийн судалгааг амжилттай гүйцэтгэн хэд хэдэн өгүүллийг хэвлүүлэв.

 

     Дотоод хамтын ажиллагаа 

·         Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн мэс заслын тасагтай хамтран “Монгол хүнд элэгний хавдар үүсэхэд зарим генийн үзүүлэх нөлөө”, “Элэгний хавдар үүсэхэд нөлөөлөх зарим генийн экспрессийн судалгаа” төслийг хамтран гүйцэтгэж байна.

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Шинэ төрлийн коронавирус SARS-CoV-2-ын халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвалын (ЭЛИЗА) оношлуурын цомог боловсруулах” төслийг амжилттай гүйцэтгэсэн.
  2. ШУА-ийн  хамтран Феррит соронзон нанопартиклийн хавдрын эсэд үзүүлэх цитотоксик идэвхийн судалгааг амжилттай гүйцэтгэсэн.
  3. ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран эртний ДНХ-ийн судалгааг хийж гүйцэтгэж байна.

 

Тус лабораторийн хамт олон эрдэм шинжилгээний судалгаа, туршилтын ажил хийхийн зэрэгцээ их дээд сургуулиудтай хамтран ажиллаж МУИС, ШУТИС, Улаанбаатар их сургууль, АШУҮИС, ШМТК, ХААИС-ийн оюутнуудын бакалавр, магистр, докторын дипломын ажлыг удирдан чиглүүлж ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Олон оюутнууд манай лабораторийг түшиглэн судалгаа шинжилгээний ажлын гараагаа эхэлж, эрдмийн зэрэг цолоо амжилттай хамгаалсан. Мөн  бид МУИС, АШУҮИС болон Улаанбаатар их сургуульд анхны Молекул биологийн хичээлийг зааж, сургалтын хөтөлбөр боловсруулсан. Нийт тоогоор манай лабораторийн эрдэмтэн судлаачид 2 дэд докторын, 20 гаруй магистрын, 30 орчим бакалаврын дипломын ажил удирдан хамгаалуулсан.