Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Түүхэн замнал

            БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 5-р сарын 18-ны өдрийн 175-р тогтоол, ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 1975 оны 74-р тогтоолын дагуу Биологийн хүрээлэнгийн Амьтан судлалын тасгаас салбарлан анх "Эко-физиологийн лаборатори”-ийг 1976 оны V сард хөхтөн судлаач 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Сандуйн Дуламцэрэн анхны лабораторийн эрхлэгчээр ажиллаж байв. Тус лаборатори анх байгуулагдсан үеэс нь эхлэн академич О.Шагдарсүрэн, академич Ц.Тойвгоо, доктор С.Дуламцэрэн, шинжлэх ухааны доктор Я.Адъяа, доктор (PhD) Д.Авирмэд, Н.Хотолхүү, Д.Цэнджав, Б.Лхагвасүрэн, Л.Амгалан, Б.Мөнхцог нарын нэрт эрдэмтэн судлаачид олон жил үр бүтээлтэй ажиллажээ.

Байгуулагдсанаас хойш С.Дуламцэрэн (1976-2007), О.Шагдарсүрэн (1976-1982), Ц.Тойвгоо (1976-1990), Д.Цэнджав (1976-2007), Д.Авирмэд (1976-1985), Н.Хотолхүү (1976-1982), Ц.Цэнгэл (1976-1985), Н.Даваадорж (1976-1980), Г.Цэрэндолгор (1976-1977), Ж.Мажуу (1976-1986), Г.Дашзэвэг (1976-2002), С.Цагаан (1977-1992), Д.Баяраа (1978), М.Мөнхсайхан (1979-1991), Г.Болд (1979-1990), А.Тракановский (1980-1991), Ч.Бүдсүрэн (1981-2000), Ц.Аюуш (1982-1984), Г.Батбаатар (1985-1987), Г.Амарсанаа (1984-1997), Ц.Одбаяр (1987-1994), Т.Алтансувд (1988-1990), Баянжаргал (1990-1993), Р.Тулгат (1991-2002), З.Намшир (1999-2002), Д.Энхбилэг (1999-2016), А.Болд (1987-1998), Ш.Болдбаатар (1995-1998), Н.Цэвээнмядаг (1987-1998), Д.Батдэлгэр (1987-1993), С.Амгаланбаатар (2000-2009), Яд.Адъяа (2002-2014), Ё.Онон (2000-2004), Б.Чимэддорж (2003-2007), Б.Бүүвэйбаатар (2004-2009), С.Дэлгэрмаа (2003-2004), Ж.Ариунболд (2000-2002), С.Цэндсүрэн (2014-2015), Б.Отгонбаяр (2016-2017), Л.Амгалан (1981-2017), Г.Цогтжаргал (2008-2017), Ц.Мөнхзул (2003-2019), Б.Лхагвасүрэн (1981-2019), Б.Мөнхцог (2000-2022)  нар ажиллаж байжээ.

Тус лабораторид ажиллаж байсан болон одоо ажиллаж буй ажилтнууд өнгөрсөн 40 гаруй жилд эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 600 гаруй, олон зуун хялбаршуулсан өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь ард олны шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэгийн санг аривжуулж, их дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд ашиглах эх хэрэглэхүүн болж, төр засгийн бодлогын баримт бичиг боловсруулан мөрдөх онолын үндэслэл болох зэрэг олон талын ач холбогдолтой болно.